Сүүлийн үед Оросын тамирчдын олон улсын уралдаан тэмцээнүүдэд гаргасан ололт амжилтууд тэднийг дэлхийн спортын амьдралыг хөтлөн манлайлагч улс гүрнүүдийн нэг гэдгийг баталгаатайгаар харуулах болсон. Гэтэл чухам үүнийг замхруулан саармагжуулах гэсэн мэт, хөнгөн атлетикийн болон спортын холбоо бүх спортын нийгэмлэгүүдийн эв нэгдэл, нэгдмэл ажиллагааг хангахын оронд, шудрага бус байдлыг өөгшүүлэн турхирах болов.
Өнгөрсөн оны олимпийн тоглолт урьд нь төлөвлөгдсөн хувиарын дагуу зохих ёсоороо болсон ч гэлээ тэнд бүх улс орны олимпийн алдартнууд тэгш эрхтэйгээр, оролцож, ёслол төгөлдөр зохион байгуулах ёстой. Гэтэл WADA-гийн зүгээс олимпийн нээлтийн үеэр Оросын тамирчдын эсрэг, /урьд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан/ худал мэдээлэл хийж олныг төөрөгдүүлсэн.
Допингийн шуугианд цэг тавих гэгчийнхээ далимд өмнө нь ч тэр, одоо ч тэр Оросын тамирчдыг золиос болгохыг оролдсоор байна. Үүнд Оросын тамирчид гэм буруугүй бөгөөд тэд олон улсын болон хууль шүүхийн шат шатны байгууллагуудын өмнө үнэн мөнийг хамгаалж, нотлоход бэлэн байгаа гэдэгт улс орнуудын спортын гол байгууллагууд бат итгэлтэй байгаа юм. “Допингиийн дуулиан” гэж нэрийдсэн эл үйл явдлыг Оросын спортын байгууллгууд үзэхдээ энэ бол урт хугацааны (стратегийн) тоглолт гэж тэмдэглэсэн. Одоо харин “ялалт” Оросын талд буцаж ирсэн болохоор Оросын спортын эсрэг дайралт, довтолгоо үргэлжлэх нь мэдээж.
Хууль шүүх, улс төрийн талбарт аль алинд нь тэд ийнхүү сөрөг суртал ухуулга хийхээр шийдвэрлэсэн асуудлууд бий. Макларенагийн илтгэлээс дүгнэлт хийж үзэхэд МОК /Олон улсын олимпийн хороо/, ВАДА /Допингийн эсрэг дэлхийн нийгэмлэг/ болон олон улсын ийм чиглэлийн холбоодод бүгдэд нь адил чиглэл өгөгдсөн болох нь ойлгомжтой байгаа. Хууль шүүхийн ажиллагааг техникийн дагуу явуулсан ч тэд шүүмжлэлийг тэсэж, тэвчихгүй. Чин үнэнээрээ гэвэл спортын байгууллагууд иргэдийн шүүхэд хандах нь үр дүнтэй. Энэ тухай бичиж нийтэлсэн, дуугарсан хэн бүхэн түүнийхээ хариуцлагыг даах, гэм буруутай бол хүлээх, үнэн мөнийг илэрхийлснийхээ төлөө сэтгэл ханамжтай байх эрхтэй, боломжтой юм.
Спортын байгууллагууд болон уг асуудлыг илэрхий сонирхогчдын үзэл, байр суурийг нягтлахад допингийн дуулиант асуудал гэгчийг нийтийн тойрог, гортигийн түвшинд авч үзэж, олон түмний ажиглалт дүгнэлтэд үндэслэж, шүүн тунгаах нь үнэнд илүү нийцнэ гэж үзэцгээж байна. Олон нийтийн ухаан бодлыг таньж илрүүлэх, ухаалаг зөв шийдэл, арга ажиллагааг бий болгох замаар нийгмийн санаа бодлыг бодит үнэнээр нь тольдон мэдэж болно. Мэдээж ямар нэг шийдэл, тодорхой заалтыг бий болгож баталгаажуулах хэрэгтэй. Харин үүнийг Олон улсын олимпийн хороо, Допингийн эсрэг дэлхийн нийгэмлэгүүд маань оросын тамирчдыг дайран довтолж байгаа шигээ идэвхтэйгээр зохион байгуулж чадах уу? гэдэг асуудал байна. Тиймээ харамсалтай нь гэвэл тэдэнд өөрсдөд ийм хүсэл зориг ер байхгүй. Сүүлийн үед дэлхийн спорт улс төрийн дарамт шахалтын арга хэрэгсэл болж хувирсан шүү дээ.
1894 онд үндэслэгдсэн Пьером де Кубертенийн олимпийн зарчим одоо бараг байхгүй болж, бүхэлдээ тухайн зарчмынхаа эсрэг зүйлсээр хучигдан, бүрхэгдсэн. Үүний бас нэг баталгаа гэвэл цөөн бус хүний үгүүлсэнчилэн олимпийн нэр хүнд ихээхэн эргэлзээтэй хийгээд зөвхөн АНУ-аас бүрэн хараат байгаа явдал юм. Паралимпийн үед Оросын тамирчдыг гэм буруутай болгох гэсэн тэдний оролдлого нотлогдоогүй. Хүнсний нэмэлт, бэлдмэлийн хэрэглээг хориглох тухай гаргасан эл шийдвэрээ ашиглаж, Оросын тамирчдыг олон улсын томоохон тэмцээнүүдээс зайлуулах гэсэн арга зохиосон нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал болсон билээ. Дээр нь Допингийн эсрэг дэлхийн нийгэмлэг маань тухайн тэмцээний үеэр допинг хэрэглэсэн бусад орны тамирчдын асуудлыг нууж байсан нь илэрч, тэр үйлдлийнхээ төлөө буулт хийсэн.
Немецийн Хайо Зеппельтигийн бүтээсэн баримт кино дуулианы нэг гол цэг нь болсон бөгөөд уг кино Германы ARD теле сувгаар цацагдсан. Кинонд Оросын хөнгөн атлетикийн гүйлтийн төрлийн тамирчин Юлия Русановаг допинг хэрэглэсэн гэж гаргадаг. Басхүү допингийн шинжилгээний хуурмаг үр дүнгийн тухай ч үгүүлдэг. Энэ мэдээлэл барууны нийгмийн сэтгэл зүйд маш хурцаар нөлөөлсөн нь мэдрэгддэг. Гэхдээ ийм мэдээлэл түгээх нь үнэнд хэр нийцэх вэ? Бүх Оросын допингийн эсрэг хороо болон хөнгөн атлетикийн холбооны шийдвэрээр Юлия Русанова (Виталий Степеновын эхнэр) 2013 онд өөриийн хүсэлтээр эрхээ хасуулсан. Тэрээр бүүр өмнө нь тамирчин эмэгтэйд бодит үнэнийг илчлэхийг тулган сануулсан байсан. 2014 онд Юлия нөхөр Виталигийн хамт (Виталий бүх Оросын допингийн эсрэг хорооны гишүүн байсан бөгөөд эхнэриийнхээ допингийн асуудлын улмаас уг сонгуульт ажлаас халагдсан юм) аль хэдийнээ Орос орныг орхиод ФРГ-д /Холбооны Бүгд найрамдах Герман улсад/ амьдрах болсон байв. Тэд хожим нь АНУ-д шилжин суурьшсан.
Степановынхны баруун дахь амьдралын түүхэнд хариулт олдоогүй олон асуудлууд бий. Хэрвээ Оросод допинг хэрэглэх явдал энгийн зүйл болсон бол Юлия Русанова шийтгэгдэх үү?, Юуны учир түүний нөхөр Оросын Допингийн эсрэг комиссоос халагдсан юм бэ? Германий ARD телесувгийн балгаар Степеновынхны нэр хүнд унасан гэхээс илүү тэр өөрөө галзуурч, тэчъяадсандаа Оросын эсрэг суртал ухуулга явуулсан нь илэрхий биш гэж үү? Дараа нь Степеновынхан АНУ-руу яаж ийгээд амь тэмцсэн нь ямар учиртай байв? Виталигийн өөрийнх нь АНУ-ын хэвлэлд ярьснаар бол тэд урьд нь тэнд ажиллаж байсан ажлаа үргэлжлүүлж байгаа. Тийм болохоор тэндээс явах хэрэггүй бөгөөд тэндээ байнга байхаар шийдэцгээсэн ажээ. Яг л “цаанаасаа өгөгдсөн үлгэр, домог” шиг сонсогдож байгаа биз. Даанч итгэлгүй. Ямар ч ажилгүй гадаадын иргэн тэндээ үлдэхийг бодох нь энгийн л зүйл. Энэ бүхэн Степановхны өөрсдийнх нь тооцож төлөвлөсөн зүйл мөн үү? Энд тун хайхрамжгүй хэрэгжүүлсэн зүйлүүд харагдаж байгаа нь тэднээс гадуур явагдсан зүйл шиг. Америкийн сэтгүүлчдийн үгүүлснээр юу ч гэсэн тэд өнгөрсөн хугацаанд овоо хуримтлалтай болсон гэх нь бас л өөрсдийгөө унагаасан гэнэн үлгэр болчихож байгаа юм. Хэвлэлд нийтлэгдсэнээр бол Виталий, Юлия хоёр чинээлэг бус гэр бүлээс гаралтай. Оросод тэд дундаж гэж хэлж болохоор орлоготой байв. Дараа нь 2-3 жилийн турш ажилгүй байсан ч гэсэн АНУ – д амьдрахаас нь илүү сэтгэл амар байсан байх. Хаана тэдэнд илүү үнэ цэнэтэй вэ?
Америкm тэд сайтар халхалж далдалсан, олон зүйл нөлөө, заавруудын эрхэнд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Чухам тэр нь хэний заавар вэ?
Стефановынхны тухай киноны зохиогч Хайо Зеппельт урьд дипломатич байсан аргаараа хариуцлагыг эх сурвалж руу (Степановынхон руу өөрсөд рүү нь) тохох маягаар баттай эх сурвалжаас авсан мэдээллүүд гэсэн тайлбаруудыг хэрэглэсэн бөгөөд, үг болгоныг сайтар нягтлахгүй биз гэж бодсон хэрэг. Гэтэл тэр тусмаа бөмбөг дэлбэлэх шиг хүчтэй гал авалцуулсан зүйл болж орхисон.
Ийм явдлын бас нэг жишээ гэвэл Оросын “Допингийн эсрэг төв”-ийн захирал асан Григорий Родченковын явдал юм. 2015 оны 11 сард Родченков халагдах өргөдлөө өгөөд, бас л АНУ-д очсон. Тийм чухал (хэрэгтэй) хүмүүсийн цагаачлах сонирхол, хүсэлтийг маш мэдрэмтгий, уриалагхан хүлээж авдаг нь тухайн улсын хувьд хэвшил болсон зүйл л дээ. Тэнд очоод тэр зөвхөн өөрөөс нь л гарах ааш, авираа үзүүлэн, Оросын допингийн хөтөлбөрийн тухай, тэр ажилд өөрөө оролцож, нарийн ширийн зүйлүүдийг туршин ажиллаж байсан мэтээр тодорхой бус, бүдэг бадаг мөртлөө, уран яруугаар ярьж эхэлсэн. Үнэндээ гэвэл Макларенагийн илтгэлд үгүүлэгдсэн зүйлүүд бол мөнөөх Родченковын өгсөн мэдээллүүд болох нь маш илэрхий мэдэгдэж байсан бөгөөд ФСБ-гийн (Аюулгүйн албаны холбоо) нийтийн зарчмаар, ажиллагсад эгзэгтэй мөчид солигдон, хүч сэлбэж байгаа юм шиг л санагдаж байсан. Родченков, Стефан хоёрын энэ явдал тун бүрхэг, олон утга агуулсан гэдгээрээ адилхан. 2011 онд Родченков өөрийн эгч нартай хамт хууль бус эмийн эргэлт хийж байсан гэмт хэргийн холбоотноор татагдаж байсан ч, тэр нь нотлогдоогүй гэсэн шалтгаар мултарсан. 2016 онд мөн албаны бүрэн эрхээ хувийн зорилгод хэтрүүлэн хэрэглэсэн асуудлаар эрүүгийн хэрэгт татагдсан (хүний эрхийг хамгаалах байгуулагын шугамаар олж авсан хориотой эм бэлдмэлийг хил давуулан АНУ-д хууль бусаар худалдаалсан) юм.
Родченковын жигтэй хачин зан байдал нь нэгэнт танил болсон зүйл билээ. Хүмүүс түүний хувийн шинжийг тэмдэглэн хэлэхдээ өөрийн санаа бодлыг бүхнээс дээгүүрт тавьдаг, зөвхөн өөрийн мэдрэмжийг хамгаас чухалд үздэг, бусдын анхаарлын төвд байнга байхыг хүсдэг “дэмийрэл”-тэй гэж онцолжээ. Эндээс үзэхэд Родченков Допингийн эсрэг дэлхийн нийгмэлэгийн /ВАДА/ хараат бус комисс буюу Макларанег “Оросын допинг” гэсэн сэдвээр илтгэл бэлтгэх, суурь дүгнэлт хийхэд гол түшиц, бааз суур, дадлагжуулагч нь болсон нь илэрхий байна. Олон улсын олимпийн хорооны шийдвэрт нөлөөлсөн эцсийн хүчин зүйл ч энэ л байсан.
Одоо тэгвэл допингийн хэрэглээний эсрэг авч хэрэгжүүлж байсан хориг арга хэмжээний тухай бас өөрөө Оросод гэмт хэргийн оролцогчоор татагдан байцаагдаж байсан, тэгээд баруун луу зайлан гарсан тухайгаа хаана, ямар агшинд “гэнэт санаад”, хэзээ ярьж эхлэх юм бол доо.
Родченкогоос авсан дээрх мэдээллийг барууны спортын түшмэлүүд оросын спортынхонд шахалт үзүүлж чадахуйц, улмаар АНУ-ын бүх тамирчид болоод бусад орны тамирчдын нэрийн өмнөөс тэдэнд хандан шаардлага хүргүүлэхэд хангалттай үндэслэл гэж үзсэн бололтой. Гэсэн ч баруунд ч тэр, хаа ч тэр спортын технологийг сайтар мэддэг цөөн хүн л спортынхон болоод тамирчдад хэрэглэгдэдэг хүнс болон эм урвалжийн, хэрэгцээ хэрэглээг зохицуулж удирддаг гэдэг нь хүн болгонд илэрхий асуудал юмсан.
Үнэхээр тийм нотолгоо байсан юм бол зүгээр нэг тосгоны саравчнаас шуудай төмс хулгайлсан мэтээр хүлээн авч буй байдал нь (шийдвэр) их л учир дутагдалтай. Нарийндаа бол арван тамирчиныг тогтлолтонд оролцуулахгүй зайлуулах замаар Оросын нэр хүндийг дэлхийн тавцанд унагах гэсэн л арга саам гэдэг нь андашгүй байгаа юм. Цаашилбал сонирхолтой зүйлүүд ч бас бий 1932 онд Америкчуудын бүтэлгүйтсэн нэг түүхийг авч үзвэл Японы усанд сэлэгч тамирчдыг допинг хэрэглэсэн хэмээн оношлож, арга хэмжээ авсан нь үнэндээ бол амьсгал дэмжигч хүчилтөрөгчийн үйлчлэл байсныг дараа нь мэдэж, тэднийг цагаатгасан байдаг. Өнөөдөр ч бас ийм “инээдийг ханиад болгосон” дуулиан шуугианыг дэгдээж байгаа. Түүнээс гадна Америкчууд бие махбодийн ажилагааг идэвхжүүлэх аргуудыг хамгийн их ашигладаг. Тэдгээрийн нэг нь DeltaG болон транскраниаль, микрополяр зэрэг тархи, толгойны ажиллагааг сэргээж идэвхжүүлэх эм бэлдмэлийг ихээр хэрэглэдэг явдал. ВАДА үүнийг мөн хориглох учиртай, гэтэл тэд яагаад үүнийг допингоос ялгаатай, энгийн хэрэглээ мэтээр авч үзээд байна вэ? Энэ маш ойлгомжгүй зүйл.
Олон улсын олимпийн хорооны 129 дэх чуулгантай зэрэгцэн, гишүүдээс гаргасан мэдэгдэлд ВАДА -гийн нэр хүндтэй холбоотой асуудалд зайлшгүй анхаарлаа хандуулах, ОУОХ-ны бүхий л шаардлагыг хариуцан ажиллах чадвар бүхий зохион байгуулалтын шинэ бүтцийг (байгууллага) бий болгох хэрэгтэй болсныг онцолжээ.
Энд Оросын эсрэг “допингийн дуулиан” гэгчийг явуулах бодлогын “бүрдүүлбэр” нь маш тодорхой харагдаж байна. Тиймээс Оросын спортынхон өөрсдийн нэр төрийн төлөө эцсээ хүртэл шаргуу тэмцэх хэрэгтэй. Нэн ялангуяа энд Орос улсыг 2018 онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн оронд явуулах чадвар бүрдээгүй хэмээн явуулга явуулж буй барууны спортын түшмэлүүдийн эсрэг хүчтэй, хатуу байр суурьтай эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнүүлж, түүн дээрээ бат зогсох хэрэгтэй болж байна.
ОХУ бол олон улсын спортын том арга хэмжээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах арвин туршлагатай улс гэдгийг дэлхий нийт мэднэ. 1980 онд болсон Москвагийн Олимп, эсвэл 2014 онд Сочид болсон өвлийн спортын наадам (олимп)-ийг санацгаая л даа. 2016 онд Оросод болсон хоккейн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг л гэхэд техникийн болон зохион байгуулалтын хувьд урьд үзэгдээгүй өндөр хэмжээнд зохион байгуулж чадсан. Дэлхийн спортын энэ нүсэр арга хэмжээг бутарган бусниулах гэсэн спортын нийгэмлэг нэртэй чадамжгүй этгээдүүдийн дэмий хоосон чалчаа үг, хорон явуулгыг үл тоох хэрэгтэй гэдгийг нийт уншигчиддаа сануулах нь зүйтэй билээ.
Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ
Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.