Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа ч нэр дэвшигч М.Энхболд болон Ерөннхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүндэтгэж байгаагаа мэдэгдлээ. Хэдийгээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН амжилттай оролцож чадаагүй ч Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлж, улс орны эдийн засгийн хямралт байдлыг гэтлэн давж, ард түмнийхээ аж амьдралын сайн сайхны төлөө амалсан, хийж эхлүүлсэн бүхий л ажлаа ажил болгохын төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллахаа хэлсэн байна.
МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга М.Энхболд их хурлын даргын хувьд СЕХ-оос эцсийн дүн гарч сонгуулийн тайлан их хуралд өргөн баригдмагц ээлжит бус чуулган зарлаж Монгол Улсын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шуурхай зохион байгуулахаа хэлэв. МАН-д саналаа өгсөн 500 мянган сонгогчиддоо, МАН-ын төлөө бүх шатанд зүтгэж дэмжиж ажилласан гишүүд дэмжигчдэдээ МАН-ын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэвлэлийн хурлын төгсгөлд хэлсэн байна. Улс төрийн ууган хүчин МАН сонгогчдынхоо саналыг хүндэтгэж сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа ч ийнхүү мэдээлэл хийн байр сууриа илэрхийлсэн байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.