Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

2017-07-7 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.40 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 1851 дүгээр хэсгийн санал авах байранд гэргийн хамт  ирж саналаа өглөө.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох хоёр дахь шатны санал хураалтад оролцож, саналаа өгснийхөө дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгогдог. Ерөнхийлөгч харин ард түмнээ сонгодоггүй гэдгийг хэлэх нь зөв байх. Хэн нь ч ялалт байгуулсан ард түмэн бол Ерөнхийлөгчийг өөрчилдөг. Түүнээс Ерөнхийлөгч ард түмнээ өөрчилдөггүй. Тийм учраас саналаа өгөхөөр бодсон хүнийхээ төлөө ямар нэг нөлөөнд автахгүйгээр саналаа идэвхтэй өгөөрэй. Энэ удаагийн сонгуулийг энэ санал хураалтаар өндөрлөж, ажлаа хийцгээе. Дараа дараагийн олон ажил байгаа учраас саналаа идэвхтэй өгөөрэй гэж уриалж байна. Сайхан наадаарай” хэмээлээ.

Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуульд байрлаж буй тус хэсгийн хороонд 2518 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй байгаагаас “Түр хасав” тэмдэглэгээтэй 198 сонгогч байгаа аж. Үүнээс одоогийн байдлаар дөрвөн сонгогч эрхээ сэргээгээд байгаа бол зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 10 сонгогчийн саналыг өчигдөр авчээ.

С.Гэрэлсүх

Хууль л амла!

10 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.