Согтуугаар автомашин жолоодсон 31 жолоочийн “амь нас”-ыг аварчээ

2017-02-14 Мэдээ, мэдээлэл

Замын цагдаагийн албанд энэ сарын 13-ны өдрийн байдлаар нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас долоон хүн хүнд, хөнгөн гэмтэж, нэг  хүний амь нас хохирсон байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр дөрвөн  /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг , явган зорчигч мөргөсөн тав /үүнээс нэг хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн/. Хэргийн газрыг орхин явсан хоёр хэрэг, осол бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг Шувуун Фабрикийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 54 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан. Харин Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийллээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна.

ХУРД ИХСЭХ ТУСАМ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРАХ МАГАДЛАЛ, ОСЛООС УЧИРЧ БОЛОХ ХОХИРОЛ ИХЭСДЭГ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.