МАХН-ны “өргөмөл хүү” С.Ганбаатар “өргөсөн эцэг” Н.Энхбаярыгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх улайрсан тактиктаа орлоо. Өөрөө ялагдсанаа хүлээхээс аргагүй болсон тэр “өргөмөл эцгийгээ” ямарч аргаар хамаагүй нэр дэвшүүлэхийн тулд ард түмний сэтгэл зүйгээр тоглох санаатай байна. Тиймдээ ч цагаан сонгуулийн хувьсгал гэдэг нэр томъёо гаргаж ирэх долоо хоногт болох сонгуулиар МАН, АН-аас нэр дэвшигчийн хэнийх нь ч нэрийг битгий дугуйл, цаана нь ялчихаад байгаа манай “пап” байна гэж хашгирав.
Өөрөөр хэлбэл тэр Монголын ард түмнийг сонголтынх нь эсрэг турхирахыг оролдож байна. Ингэхдээ С.Ганбаатар нэг л эндүүрээд байна даа. Монголын ард түмэн үнэхээр өөрийг нь дэмжсэн, үгийг нь сонсож дагана гэж бодоод байна. Үгүй шүү дээ, янзыг нь үзсэн болохоос яалаа гэж юу ярьж байгаагаа ч ойлгодоггүй, хашгирч чанга дуугарахаа улс төр гэж төсөөлдөг хүнийг Ерөнхийлөгч болгох вэ дээ. С.Ганбаатараас бусад нь хулгайч юм байх. Хулгай нь баригдсан ч гэх шиг. Харин түүний улайран дэмжээд байгаа “ачлалт эцэг”- ийг нь хулгайч гэдгийг хууль тогтоогоод гэм ялыг нь үүрүүлсэнийг салхи Ганбаа мартаад л байна даа.
Х.Сүрэн
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.