Цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлаж байна

2017-06-30 Мэдээ, мэдээлэл

Энэ сарын 28-ны өдөр Булган, Орхон аймгийн нутаг дэвсгэрт зурвас газрыг хамарсан хүчтэй дуу цахилгаантай, салхи шуурга бүхий ширүүн аадар болон мөндөр их хэмжээгээр орсны улмаас олон айлын хашаа нурж байшингийн дээвэр хуурч, олон айлын гэр сүйдсэн байна. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур, анкерууд Эрдэнэтийн “Оросын булаг” орчимд унаснаас зургаан аймгийн 125 сум цахилгаан эрчим хүчгүй болоод байгаа билээ. Гамшигт үзэгдлийн улмаас олон айлын гэр нурж сүйдсэнээс гадна мөн 400 орчим мал хорогдсон байна.
Хохирлын хэмжээг одоогоор тогтоож чадаагүй байгаа аж. Сэргээн босголтын ажилд Онцгой байдлын газрын алба хаагчид болон цэргүүд ажиллаж байна. Унасан цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлахаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК, “Эрдэнэт” үйлдвэррийн холбогдох инженер мэргэжилтэн, залуус хөдөө газар дээр нь очиж өдөр, шөнөгүй ажиллаж байгаа аж. Эдгээр залуусдаа туслах үүднээс зарим хүнсний үйлдвэрлэл эрхлэгч компаниуд тусламжийн гараа сунгаад эхэлжээ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.