Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан хэргийг илрүүлэв

56 минутын өмнө Мэдээ, мэдээлэл

 

Иргэн нь “Б” нь огт төрөөгүй хүүхдэд хуурамч “Төрсний гэрчилгээ” гаргуулан авч, улмаар 18 жилийн турш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан хэргийг илрүүлжээ

Хэргийг үйлдсэн этгээд нь ойрын хамаарал бүхий эмэгтэйн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан хуурамч төрсний гэрчилгээ гаргуулсан байна. Улмаар сар бүр олгодог хүүхдийн мөнгийг бэлнээр болон арилжааны банкны данс ашиглан авч байсан нь тогтоогдсон.

Ийнхүү иргэн “Б” гэгч этгээдийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шалгаж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.