Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ

2026-03-3 Мэдээ, мэдээлэл

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний албанд хоёрдугаар сарын 23-1-ний өдрийг хүртэл нийт 1735 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар Хүүхдийн эрх, хамгаалалын 291, зөвлөгөө хүссэн 109, мэдээлэл хүссэн дуудлага 733, зорилтот бус 598, өргөдөл санал 4 бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн 280 дуудлагаас аймгийн хэмжээнд 98, нийслэлийн хэмжээнд 182 мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 17 үйлчилгээ авсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.