Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензины импорт, тээвэрлэлтийг нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна.
Үүнээс:
АИ-92 автобензин 144 вагон буюу 8640 тонн,
АИ-95 автобензин 5 вагон буюу 300 тонн,
ТС-1 онгоцны түлш 44 вагон буюу 2420 тонн тус тус байна.
Буух өртөөдөөр авч үзвэл, Толгойт өртөөнд 61 вагон, Улаанбаатар өртөөнд 13 вагон, Эрдэнэт өртөөнд дөрвөн вагон, Дархан өртөөнд хоёр вагон, Сүхбаатар өртөөнд 15 вагон, Замын-Үүд өртөөнд 38 вагон байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 628 вагон явж байна. Нийт 2026 оны нэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд нийт 2032 тонн АИ-92 автобензин, 8857 тонн дизель түлш тус тус орж ирээд байна.
Сүхбаатар боомтоор:
АИ-92 автобензин – 33 вагон буюу 2032 тонн
Дизель түлш – 115 вагон буюу 7197 тонн
Эрээнцав боомтоор:
Дизель түлш 63 тонн
Замын-Үүд боомтоор
Дизель түлш – 1597 тонн тус тус орж ирээд байна.
14 минутын өмнө
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2025-12-24
2025-12-24
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.