Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр тус намаас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжиж санал авах байранд ирлээ. Тэрээр “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол Монгол Улс хэврэг эмзэг, нэгнийгээ хуурсан мэхэлсэн, намууд нь хариуцлага хүлээдэггүй энэ байдлаараа байх уу. Эсвэл цоо шинэ хариуцлагатай өөртөө итгэлтэй, амласан үгэндээ эзэн болдог төр засагтай болох уу гэдгийг сонгох хариуцлагатай сонгууль гэж бодож байна. Сонгогч өөрөө сонголтоо шийдвэрлэх эгзэгтэй үе тулгарлаа. Нийслэл, орон нутагт ажиллаж байхад сонгогчид шударга ёсыг тогтоож хоосон амлалтыг халах цаг ирснийг хэлж байсан. Энэ сонголтоо өнөөдөр баталгаажуулж өөрсдийнхөө төлөө ялалт байгуулъя. Сонгуульдаа шударга хандаарай. Хэн нэгнээс мөнгө авах биш үр хүүхдийнхээ хувь заяаг бодож сонгуульдаа оролцоорой.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30415
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.