Сэрэмжлүүлэг: Гэр шатаж, 25 настай эмэгтэй, 3 настай охины хамт шатжээ

2025-09-23 Мэдээ, мэдээлэл

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн 5 ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.