“Gem mall”-д эхнэрээ олон удаа хутгалж хөөсөн иргэнд бүх насаар хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болов.
Тодруулбал, энэ оны зургадугаар сарын 27-нд “Gem mall” худалдааны төвд иргэн Э эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.09.17/ Сонгинохайран, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хурлын шийдвэр гарч прокуророос санал болгосны дагуу шүүгдэгч н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болжээ.
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
2025-09-16
2025-09-16
2025-09-16
88753
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.