Манай улс урд хөршийн Харбин хотод Засгийн газар хоорондын томоохон гэрээнд гарын үсэг зурж, эцэслэсэн билээ. Энэ талаар Шадар сайд Т.Доржханд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Энэхүү гэрээ нь дан ганц хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын гэрээ биш. Тухайлбал, эрчим хүчний шилжилт, худалдаа, хамтын ажиллагаа, экспортын асуудлын суурийг шийдлээ. Хөгжье гэвэл холбоосоо хий, замаа тавь гэдэг үг бий. Үүн шиг өнөөдөр бид төмөр замын холболтын асуудлаа ярилаа. Цаашид бидний экспортын дараагийн боломж эрчим хүч. Өөрөөр хэлбэл,эрчим хүчний экспортыг онцлон хэлэлцлээ.
БНХАУ-ын зүгээс цэвэр эрчим хүчний төсөл дээр үр дүн гаргаж, нягт хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Эрчим хүчний экспортын асуудлыг 2022 оноос хойш байнга ярилцлаж ирсэн гэдгээ айлын тал хэлсэн. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд ч уг асуудлыг хөндөж байснаа энэ үеэр дурдсан. Энэ утгаараа эрчим хүч экспортлох асуудлыг энэхүү цаг үед бодитой ажил хэрэг болгох талаараа онцлон хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талаас эрчим хүчний асуудал дээр судалгаа хийж, хамтран ажиллаж, цаашид Монголоос эрчим хүч импортоор авах боломжтой гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.
Бидний хувьд, эрчим хүчний экспорт бол дараагийн том мега төсөл. Хэрэв бид цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээ экспортлоод эхэлбэл уул уурхайн салбараас олж байгаа орлоготой тэнцүү хэмжээний орлого эх орондоо авчирна. Энэ үүд хаалгыг саяны Харбинд болсон уулзалтаар нээлээ гэж ойлгож болно. Гэхдээ энэ асуудал ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломж нь хангалттай бүрдсэн. Тиймээс бид ирээдүйд эрчим хүчээ яах вэ, энэ салбараас яаж хөрөнгө босгох вэ гэдгээ бодох ёстой. Энэ хүрээнд боломж гарч ирж байгаа томоохон төслийн эхлэл энэхүү уулзалтаар албан ёсоор баталгаажлаа гэсэн үг” гэлээ.
2025-08-5
2025-08-4
2025-07-4
88148
32921
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.