Он гарсаар усны ослоор 16 хүн амь насаа алдснаас дөрөв нь бага насны хүүхэд байгааг онцгой байдлын газраас мэдээлжээ.
Сэлэнгэ мөрөн Хялгант, Зүүнбүрэн, Орхон гол Орхон болон Сайхан сум орчмоор мөн Хангай нуруунаас эхтэй Чулуут гол Чулуут сум ормоор усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна. Мөн Чулуут гол Өндөр-Улаан, 19-ний өдөр Орхон гол Орхонтуул сум орчмоор усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулж байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн 2024 онд улсын хэмжээнд 74 хүн усанд осолдож нас барсны 14 нь хүүхэд байсан гэдгийг мэдээлж байв.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд /2014-2023/ 1044 хүн усанд осолдож нас баржээ.
Тодруулбал, 2014 онд –100, 2015 онд-94, 2016 онд-141, 2017 онд-112, 2018 онд-108, 2019 онд-82, 2020 онд-121, 2021 онд-135, 2022 онд- 85, 2023 онд-66 хүн тус тус усны ослоор амь насаа алдсан байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх 10-21 насны залуучууд байсан аж. Судалгаагаар усанд осолдсон нийт иргэдийн 67.4 хувь нь эрэгтэйчүүд байжээ. Албаныхны хэлж байгаагаар, Иргэд хэлж сануулсаар байтал архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, эсвэл би сэлж чаддаг гэж ус руу ороод амь насаа алдаж байна гэв.
13 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2025-06-11
2025-06-11
2025-06-11
87880
32254
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.