Налайх дүүргийн нэгдүгээр хорооны “Хөх давааны- Энгэр” гэдэг газар 2 хүн Туул голыг явган гаталж яваад нэг нь живсэн тухай дуудлагыг зургадугаар 15-ны өдрийн 16:42 цагт НОБГ-т ирүүлжээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /35 настай, эрэгтэй/ нь Туул голын усанд живсэн байсныг 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж 17:05 цагт цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч ажиллав.
2025-07-4
2025-07-4
2025-07-2
2025-06-26
2025-06-26
88001
32543
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.