Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар ноолуур бэлтгэлийн явц, ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлээр зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан ноолуурын худалдан авалтыг дэмжиж, жилийн 12 хувийн хүүтэй, 500.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний энгийн вексель гаргахыг даалгасан. Энэ хүрээнд ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоо, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ноолуур бэлтгэлийн явц, бизнесийн орчин, түүхий эдийн худалдан авалт, дотоод гадаад зах зээлийн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцжээ.
Үйлдвэрлэгчдээс баруун бүсийн ноолуурын эргэлтийн хөрөнгийн хэмжээ дутагдалтай талаар болон үнийг тогтворжуулах, малчдаас ноолуур худалдан авах, векселийг хэрхэн мөнгөжүүлэх, түүхий эдийг барьцаалах зэрэг асуудлыг хөндсөн байна.
Монгол Улс ноолуурын салбарт анх удаа түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлсэн бөгөөд цаашид түүхий эдийг 100 хувь бэлтгэн авах, ноолуурын үнийг тогтвортой барих, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, үүсэх хүндрэлийг эрсдэл багатай даван туулах талаар ярилцаж, салбарын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд онцоллоо.
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87781
31862
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.