Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 боллоо. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 230, гэрээр эмчлүүлж буй 61, эдгэрсэн 664 тохиолдол байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утаснаас лавлах боломжтой.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
2025-04-24
87704
31625
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.