ХӨСҮТ-ийн энэ сарын 21-ний мэдээгээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 659 боллоо. Үүнээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 498 нь эдгэрчээ. Батлагдсан тохиолдлын 253 нь 10-14 насныхан байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Өчигдөр
Өчигдөр
2025-05-21
2025-05-21
87789
31887
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.