ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болж, хавьтлын тоо 10 мянга даваад байна

Өчигдөр slider

Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 11-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 479, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 166, гэрээр 11, эдгэрсэн 302, сэжигтэй тохиолдол нь 35, хавьтал 10346 байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.