Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2025-03-7 Мэдээ, мэдээлэл


Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагддаг. Энэ жилийн тухайд Монголчуудын үндэсний Цагаан сарын баяр давхацсан тул Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 2025 оны гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Ийнхүү төрийн болон орон нутгийн 35 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно. Мөн энэ жил оюутан залуучуудын оролцоог түлхүү хангахыг зорьж Монголын оюутны холбоотой хамтран их, дээд сургуулийн парламентын мэтгэлцээний клубүүдийн оюутан, залуучуудын дунд “Монголчуудын түүх, соёлын өв, музей” сэдвийн хүрээнд “Уран илтгэлийн уралдаан”, “Мэтгэлцээн”-ийг зохион байгуулна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.