Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

2025-02-26 Мэдээ мэдээлэл


Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын төвөөс өнөөдөр /2025.02.26/ 23:00 цагт мэдээллээ.

Тус тохиолдол, 2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос илэрсэн байна. Иймд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тул тус чиглэлийн зорчигчид, уг сэжигтэй тохиолдол Монгол-Оросын 3-р сургуульд явдаг өгүүлэмжтэй тул тус сургуулийн багш, сурагч, ажилчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон хоёрдугаар өрөөнд 08:30- 17:30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдахыг анхаарууллаа.

Шаардлагатай тохиолдолд тодруулах зүйлээ 89016199 тоот утсанд хандаж авна уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.