Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол энэ сарын 20-ны өдөр лабораториор батлагджээ.
Тодруулбал, ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол лабораториор батлагдсан болохыг мэдээллээ. Иймд “Энэ сарын 18-ны өдрийн тус улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандана уу!” хэмээн тус төвөөс мэдэгдэж байна.
Энэ нь манай улсад хоёрдугаар сар буюу энэ сард гадны улс орноос зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол болж байна.
Дараах шинж тэмдгүүд илэрвэл холбогдох эмнэлгийн байгууллагуудад хандана уу.
– Халуурах
– Нүдний салст улайх, үрэвсэх
– Хамраас нус гоожих
– Ханиалгах
– Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
– Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө.
Иргэд харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдах боломжтой аж.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой бөгөөд хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.
Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай. Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.
Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.
Өчигдөр
Өчигдөр
2025-02-20
2025-02-18
87558
31102
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.