Сэрэмжлүүлэг: Татварын АКЦГҮЙ архи худалдан борлуулжээ

2025-02-18 Мэдээ, мэдээлэл

“Хууль бусаар хуурамч архи зараад байна” гэх цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х нь нэр бүхий хотхонд гар дээрээс хууль бусаар татварын акцгүй архи согтууруулах ундааны зүйлс худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн торгох шийтгэл оногдууллаа.

2024 онд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 227 иргэний хууль бус үйлдэлд торгох шийтгэл оногдуулсан юм.

Сар шинийн баярын тэмдэглэлт өдрүүд болж буйтай холбоотойгоор иргэд та бүхэн хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж болон иргэний гар дээрээс татварын акцгүй баталгаат бус согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байх, өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.