Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан авчирлаа

2025-02-17 Мэдээ, мэдээлэл

Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан авчирлаа
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г БНСУ-аас албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд БНСУ-д саатуулагдсан юм.

Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран зохион байгуулжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.