ХӨСҮТ-өөс өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл, менингококкт халдварын зөвлөмж, бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.
Тус төвийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Ковидын цар тахлаас хойш амьсгалын замын тандалтыг өргөтгөж хийдэг болсон. Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хэвээр байна. Насны хувьд томуу, томуу төст халдвараар 5 хүртэлх насныхан өндөр хувийг эзэлж байна. Өвчлөлийн хөдлөл зүйг улс, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд авч үздэг. Улсын хэмжээнд томуу, томуу төст халдвар 10 мянган хүн ам тутамд 56.8 тохиолдол буюу өмнөх долоо хоногийнхоос 5.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт 17 аймагт алаг цоог дэгдэлттэй, дөрвөн аймагт халдвар идэвхтэй байдалтай байна. Иймд бид халдвар идэвхтэй илэрч буй аймгуудын эрүүл мэндийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлсэн” гэв.
Мөн тэрбээр менингококкт халдвараар манай улсад 2007, 2013, 2019 онд олон хүн өвчилсөн дэгдэлт байдлаар бүртгэгдсэн. Энэхүү халдвар 1-5 дугаар сард бүртгэгддэг. Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээр авч үзвэл, гурав болон тавдугаар сард хамгийн их халдвар гарчээ. Удахгүй Цагаан сарын баяр болно. Иймд иргэд худалдаа үйлчилгээниий газруудаар үйлчлүүлэх болон битүү орчинд амны хаалт зүүх, хоолойгоо зайлж хэвших хэрэгтэйг зөвлөв.
Түүнчлэн албан байгууллага, айл өрх бүр хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар сэлгэх, гараа угаах, зовуурь илэрвэл эмчид хандан эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Мөн дархлаагаа сайн дэмжих, хувцсаа тохируулан өмсөх зэргээр энгийн аргыг амьдрал ахуйдаа хэвшил болгохыг зөвлөсөн юм.
Өчигдөр
Өчигдөр
2025-02-17
2025-02-17
87553
31090
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.