Манай улсын хилийн авто замын зарим боомтыг энэ сарын сүүлийн өдрүүдэд түр хаана. Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг автозамын Цагааннуур, Ульхан, Тэс боомтыг хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар харилцан тохиролцсоны дагуу арванхоёрдугаар сарын 30, 31-нд түр хаана.
Мөн, БНХАУ-тай хиллэдэг автозамын Замын-Үүд, Хавирга боомтыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд хаах юм. Бусад хилийн боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
2026-07-7
2026-07-6
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.