Олон нийтийн цахим сүлжээнд хогийн цэг дээр их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулжээ.
Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэгт 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авсан байна.
Эдгээрийг шинжилгээнд хүргүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2024-11-18
2024-11-18
2024-11-18
87361
30388
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.