АТГ: Эрүүгийн гурван хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

2024-10-22 Мэдээ, мэдээлэл


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 76 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 902 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 875 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв. Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын гурван хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.