Өнгөрсөн 4 жилд ажлаа хийж байхдаа 800 гаруй хүн хүнд гэмтжээ

2024-10-9 Мэдээ, мэдээлэл

Манай улсад 2019-2023 онд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амиа алдаж, 823 хүн хүнд, 686 хүн хөнгөн гэмтэж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нийт 1748 хүн өртжээ.

Осолд өртөгсдийн 13.7 хувь нь нас барсан харамсалтай тоо мэдээ бий. Эдгээр ослын 25.2 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт бүртгэгдсэн байна. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаагаа сайжруулахад бодлогоор дэмжих, шийдэл гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй. Цаашдаа хөдөлмөрийн нөхцөл байдлын үнэлгээг тухай бүрд хийж, ослын дараа биш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах шаардлагатай. Үүнд гадаад, дотоодын сайн туршлагыг бүх салбарт хэрэгжүүлэхийг ГБХНХЯ мэдээлжээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.