2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ

2024-10-1 slider


Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүн бүхий Улсын Их Хурлын анхны ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн нээлтэд 100 гишүүн ирснээр ирц 79.4 хувьтай байна.

Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцлоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээлтэд үг хэлэх үеэрээ “УИХ-ын анхдугаар чуулганаар бид Засгийн газрыг байгуулсан бол ээлжит бус чуулганаар 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол зэрэг хэд, хэдэн чухал төслүүдийг хэлэлцсэн. Энэ удаагийн намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой хангах,  хөрөнгө оруулалтын орчныг илүү боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлж, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж сонголонгоруулах, додоодын бизнес эрхлэгчдийг дэмжих,  эдийн засг дахь төрийн оролцоог багасгах хууль эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлага байна” гэлээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.