Угаарын хийн мэдрэгч ажиллахгүй тохиолдолд ХИХГ-т хандана

2024-10-1 Амрах агшин


Өнгөрсөн онд 2000 гаруй иргэн угаарын хийнд өртсөн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Өвлийн цөөн саруудад дээрх тооны айл өрх угаарт цохиулж байна аюултай үзэгдэл. Тиймээс угаарын хийд өртөх эрсдэлээс сэргийлж тус хийг мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүд зайлшгүй тавьж буй.

Харин өмнө нь дээрх төхөөрөмжийг тавиулсан иргэд ажиллагааг нь шалгаж, алдаа заасан дохио мэдрэхгүй тохиолдолд засуулахыг анхаарууллаа.

Учир нь хүн угаарын хийг амталж, үнэрлэж мэдэхгүй болохоор зайлшгүй төхөөрөмж байх шаардлагатай байна. Тэгэхээр төхөөрөмж нь алдаа заасан айл өрхүүд нийслэлийн харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газар /ХИХГ/болон 70119410 дугаарын утсанд хандаж тусламж авах боломжтой аж.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь үндсэн хоёр төрөлтэй. Эхнийх зайгаар, хоёр дахь нь цахилгаанд залгаж ажилладаг. Ашиглалтын тухайд айл бүр зөв хэрэглэж чаддаггүй. Тухайлбал, галлагааны улирлаас урьтаж албаныхан айл өрхүүдээр явж, угаарын хий мэдрэгчийн ашиглалтад хяналт тавихад ихэнх айлын төхөөрөмжийн зай дууссан, зарим нь хаясан байжээ. Тоон дүнгээс харвал2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 200 гаруй мянган өрхийн 60 мянга орчимд нь л тус төхөөрөмж үлдсэн байж.

Төхөөрөмжөө шалгахдаа:

Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна.

Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.

Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарах аж.

Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжид нь алдаа зааж шар гэрэл анивчвал Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газар болон хэрэглэгчдэд үйлчлэх албаны 70119410 дугаарын утсанд хандаж тусламж авахыг онцгой байдлын газраас зөвлөлөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.