Л.Энх-Амгалан: Ирэх хавраас хүртээмжтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

2024-09-30 Мэдээ, мэдээлэл


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын сангаас хуримтлал үүсгэж орон сууцны зээл руу шилжүүлэх болон тус яамнаас цаашид хийх хэрэгжүүлэх ажил, төсөв мөнгөний талаар мэдээлэл хийсэн. Мөн үеэр тэрээр орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, залуу гэр бүлийг хамруулна гэдгийг мэдээлсэн юм.

Тэрбээр энэ талаар “Хуримтлалын санг манай яам хариуцдаг болсон. Хуримтлалын сангийн хамгийн гол асуудал нь орон сууцжуулалт. Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган орон сууц барих зорилт тавьсан. Гэхдээ орлогод нийцсэн орон сууц. Жилд 20 мянган өрх Монгол Улсад байр авч байна. Тэдгээрийн 6 мянга нь ипотекийн зээлээр байр авч байгаа. Орон сууцны зээлд 1.1 их наяд төгрөг гардаг. Ирэх жилээс 500-600 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зах зээл рүү нийлүүлнэ. Гэхдээ зорилтот бүлэгтээ олгоно. Шинээр гэр бүл болсон, анх удаа байр авч байгаа болон гэр хороололд амины орон сууц барьж буй иргэд, төрийн албан хаагчид гэх мэт зорилтот бүлгийн 150 мянган айлыг орлогод нийцсэн орон сууцанд хамрууна. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны хороо байгуулагдаж Ерөнхий сайд ахлахаар болсон. Миний бие дэд даргаар ажиллана. Бид ирэх хавраас эхлэн хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрийг анх удаа орон сууц авч байгаа иргэдэд олгохыг зорьж байна” гэв.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.