Орон сууцны байранд ахуйн хий дэлбэрчээ

2024-09-24 Мэдээ, мэдээлэл

Орхон аймагт орон сууцны байранд ахуйн хийн түлш дэлбэрсэн хэрэг гарлаа.

Энэ талаарх дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын албанд өчигдөр 14:00 цагт иржээ.

Дуудлага ирснээс хойших гурван минутад Онцгой байдлын алба, Цагдаагийн алба хаагчдыг очиход тухайн тоотод хүн байгаагүй бөгөөд цахилгаан зуухыг асаалттай орхисон, мөн дээр нь хийн түлшээр ажилладаг зуухыг давхар тавьж хэрэглэсэн байдалтай байжээ.

Өөрөөр хэлбэл, цахилгаан зуухан дээр давхар хийн түлшээр ажилладаг зуух байршуулж хэрэглэснээр дэлбэрэлт болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.