Сэрэмжлүүлэг: Голын эрэг дагуу амарч явсан 65 настай эмэгтэй живж нас баржээ

2024-07-3 Мэдээ, мэдээлэл


Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний баруун талд “Туул” голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй бие засна гэж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг өчигдөр 14:30 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж иргэн С /65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулж анх алга болсон газраас нэг км-ийн зайд голын усанд живж нас барсан байдалтай олджээ. Цогцсыг уснаас гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.