Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт сонгуультай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар сонгуультай холбоотой 241 зөрчил гомдол цагдаагийн байгууллагад ирснээс 75-ыг нь шийдвэрлэсэн. Эдийн засаг хямарсан амаргүй үед сонгууль болж байна” хэмээв.
Мөн АН-аас нэр дэвшигч Манай улсын олон мянган ажилгүй залуучууд Солонгос улсыг зорьсоор байгаа. Х.Баттулгын “CAML”-ын нэрээр орж ирсэн хятад ажилчдыг “Оюутолгой”, “Петрочайна Дачин Тамсаг”-т зуучилж байгаа асуудалд анхаарал хандуулах ёстой гэдгийг онцлон хэлэв.
Тэрбээр “Ийм нухацтай асуудалд анхаарал хандуулж, хоосон гүжирдлэг, гүтгэлэгт автахгүй байх хэрэгтэй. Мөн сонгууль дөнгөж эхэлж байхад “200 хүний толгойг тасдана…” гэх зэргээр олон нийтийг түгшээсэн, турхирсан мэдээлэлд хууль, хяналтын байгууллага анхаарал хандуулж байна. Мөн сонгуультай холбоотой хоёр ч ноцтой хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа” гэв. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбай дээр “Приус” маркийн 6855 дугаартай машиныг галдан шатаахаар завдсан хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан иргэн н.Батсайхан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан Ч.Хүдэрбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 177.1-д заасан зүйл ангиар хэрэг үүсгэсэн. Түүнчлэн . Санал тоолох машин худалдаж авах гэсэн нь Эрүүгийн хуулийн 130.2-т заасан гэмт үйлдэл байж болзошгүй учраас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэдэг мэдээлэл өглөө.