Хосуудаа “Жаргалтай залуу нас”-аа зориорой

2017-02-10 Соёл урлаг

УДБЭТ-ийн  хамт олон 54 дахь тоглолтын улиралд Ази, Европ, Америк гэсэн гурван тивийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, уран бүтээлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилго тавин ажиллаж байна.
Тус зорилгын хүрээнд зохион байгуулсан эхний арга хэмжээ нь “Балетийн гала” буюу залуу балетчидаас бүрдсэн тоглолт байсан. Хоёр дахь нь “Хосуудын баярт” зориулан УДБЭТ-ын залуу хөгжимчдийн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн концерт аж.  Тус концертийн бэлтгэл ажлын хүрээнд УДБЭТ-ын симфони найрал хөгжимчдийнхөө дунд цөөхүүл хөгжмийн шилдэг шинэ бүтээлийн уралдаан зарлан, шалгаруулжээ.  Уралдаанд УДБЭТ-ын хөгжимчдөөс бүрдсэн 2, 3, 5-аас дээш бүрэлдэхүүнтэй утсан болон үлээвэр хөгжмийн хамтлагууд дэлхийн сонгодог, шилдэг бүтээлүүдээс мэргэжлийн өндөр түвшинд тоглож өрсөлдсөн байна. Уралдаанд шалгарсан уран бүтээлүүд  хосуудын өдрөөр тоглогдох “Жаргалтай залуу нас” тоглолтонд эгшиглэх юм. Тоглолтонд дэлхийн сонгодог, шинэлэг бүтээлүүдээс мөн эгшиглэх болно.

Та бүхэн сонгодог хөгжмийн орчинд нэгэн оройг хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүсч байгаа бол УДБЭТ-т зочлоорой.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.