Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өссөн байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 685.267 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар экологид нийт 353.085.498 төгрөгийн хохирол учирчээ.
Ойн тухай хуульд зааснаар ой, хээрийн түймрийн аюултай үе зургаадугаар сарын 10-ны өдөр дууссан ч хойд болон баруун хойд ойн бүс нутгаар хуурайшилтын түвшин өндөр хэвээр байна. Иймд ой, хээрт явахдаа, ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан шүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг ОБЕГ-аас анхаарууллаа.
6 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.