Авлигатай тэмцэх газраас Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүгийн хэргийг прокурорт хүргүүлжээ. Түүнийг бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн талаар албаныхан мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2022 оноос Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Түүнийг тухайн үед Авлигатай тэмцэх газраас түр саатуулж, цагдан хорьж байв. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2023 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна. Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, “ДУБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байв. Түүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байсан юм.
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.