Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ “E-Mongolia”-гаас мэдэх боломжтой

2024-06-12 Мэдээ, мэдээлэл

Алдагдсан болон гээгдүүлсэн гар утасны IMEI дугаараар хайлт хийж, мэдээлэл авах боломжийг “Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia” системд нэвтрүүлжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа болон гээгдүүлсэн гар утасны мэдээллийг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР” системээр дамжуулан тухайн иргэн өөрөө IMEI дугаараар шалгах үйлчилгээг зургаадугаар сарын 5-наас эхлэн хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Ингэснээр хулгайлагдсан гар утсыг бусдад зарж, борлуулдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, тухайн гар утсыг худалдан авч байгаа иргэд хулгайлагдсан гар утас мөн эсэхийг өөрөө шалгадаг нөхцөл, боломжууд бүрдэж байгаа юм.

“E-Mongolia” системийн алдагдсан, гээгдүүлсэн гар утасны мэдээлэл шалгах цэсээс сонгон гар утасныхаа IMEI дугаарыг оруулж, мэдээлэл авах боломжтой.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.