Орон нутагт гарсан зам тээврийн ослын улмаас бага насны хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 28-ны 18:30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол болсон байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын явцад том оврын ачааны автомашин авто замаар зорчих үед дугуй нь хагарсны улмаас урд явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон байна. Ослын улмаас бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Иргэд жолооч та бүхэн хол замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, замын нөхцөл байдлыг тооцоолон хурдаа тааруулж явахыг сэрэмжлүүллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.