Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон, амарч байхаар 2019 онд УИХ-аас хууль баталж байв. Өнөө жилийн тухайд эл өдөр тавдугаар сарын 23-н буюу Пүрэв гаригт тохиож буй аж. Иймээс бүх нийтээр амрах юм.
Бурхан багшийн Их дүйчин өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлдэг байна. Буддын шашинтнууд олноор амтдардаг улс орнуудад дээрх өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Монгол Улс 1992 оноос хойш Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд УИХ-аас 2019 онд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.