Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн бороо орж байна. Цаг уурын байгууллагаас үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан тухай мэдээллээ.
Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын “Шороот” даваанаас үүлэнд зориудаар нөлөөлж, Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ. Мөн тус аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг цурманд оруулаад байгаа аж.
Түүнчлэн өнөөдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод үргэлжлэн орох төлөвтэй байгаа тухай Цаг уурын байгууллагаас мэдээллээ.