Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрт ажиллалаа.
Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг дахин боловсруулж чадна гэсэн үг юм.
Үйлдвэр технологийн хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа цэвэрлэж дахин ашигладаг, ижил төстэй бусад үйлдвэртэй харьцуулахад 30 орчим хувийн бага дулаан, цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтайг компанийн удирдлагууд танилцууллаа.
Ашиглалтаас гарсан хар тугалганы батарей хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй, дэлхий нийтэд аюултай хог хаягдалд тооцогддог. Манай улсад жилд 500 мянга гаруй батарей хаягддаг бөгөөд хар тугалганы бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 500-600 дахин их гэсэн судалгаа байдаг. Ийм үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи ашиглан, стратегийн ач холбогдолтой үйлдвэр байгуулсан компанийн удирдлага, хамт олон, гадаадын түнш байгууллагуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
“Электрокем Монгол” ХХК батарейны хайрцгийг дахин боловсруулж, полипропилен хуванцар гарган авч хуванцар поддон, арматурын тусгаарлагч үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, жилд 5,000 тонн батарей дахин боловсруулж 360 тонн полипропилен хуванцар гарган, 36 мянган ширхэг хуванцар поддон үйлдвэрлэх боломжтой. Энэ нь модон поддоныг орлох бөгөөд ашиглалтын хугацаандаа 4,000 орчим нарс модыг тайрахаас хамгаална гэсэн үг юм.
Жилд мөн тооны батарей дахин боловсруулж, түүнд агуулагдах 1,000 тонн хүхрийн хүчлийн уусмал хаягдахаас сэргийлж, 200 орчим тонн гөлтгөнө үйлдвэрлэх юм байна.
Батарейны шон, холбоос, хавтан болон шаваасыг ч дахин боловсруулж, 99,97 хувиас дээш цэвэршилттэй цэвэр хар тугалга үйлдвэрлэж экспортод гаргана. Цэвэр хар тугалгаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, тухайлбал рентген туяа тусгаарлах хавтан, катодын зэсийн үйлдвэрлэлийн технологийн хавтан үйлдвэрлэдэг юм.
“Электрокем Монгол” ХХК өмнө буюу 2018 оноос үүрэн телефон компаниудын болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийн батарейг дахин сэргээх үйлчилгээ үзүүлж байжээ.

Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.