Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан” гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Хохирогч яаралтай эмнэлгийн тусламж авсан бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг мэдээллээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.