Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өсчээ

2024-04-23 Мэдээ, мэдээлэл

Прокурорын байгууллагаас 2024 оны эхний гурван сард мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 223 хэрэгт хяналт тавьж, 62 хүнд холбогдох, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 125 хүний 2.4 хувь нь 17 хүртэл, 4.8 хувь нь 45-аас дээш, 25.6 хувь нь 31-44 настай байгаа бол дийлэнх буюу 67.2 хувь нь 18-30 насны хүмүүс байжээ.

Хүйсийн хувьд 80.8 хувь нь эрэгтэй, 67.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 88.8 хувь нь нийслэлд, 11.2 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ.

Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өссөн байна.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.