Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргав

2024-04-22 Мэдээ, мэдээлэл


Улсын дээд шүүхээр өнөөдөр улсын арслан Э.Оюунболдын гомдлыг хэлэлцэв.

Э.Оюунболдын зүгээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Тодруулбал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “… Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Э.Оюунболдын барилдах эрхийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, Д.Цэрэнтогтохыг 2021 оны 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 2 жилийн хугацаагаар хассугай гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилжээ. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “… 2 дахь заалтыг Э.Оюунболдын барилдах эрхийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал” гэснийг “… 2 дахь заалтын Э.Оюунболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсөн байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.