Ховд аймгийн Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваа орчимд замын хөдөлгөөнийг хаажээ

2024-02-16 Мэдээ, мэдээлэл


Өглөөний 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна.

А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагджээ.

Иймд Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Сэрэмжлүүлэг: Иргэд, тээвэрчид, жолоочдыг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Төв

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.