Нийслэлийн II сургуулийн сурагчид 108 баринтаг Үндэсний номын санд хандивлалаа

2024-02-14 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн II сургуулийн сурагчид 108 баринтаг Үндэсний номын санд хандивлалаа
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн багш, сурагчид уламжлал ёсоор 108 баринтаг урлаж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлалаа.

Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар 2007 оноос хойш 18 жилийн турш Сар шинийн өдрүүдэд хандивлаж ирсэн юм.

Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор Цэнгэлмаа, нийгмийн ажилтан Одмаа, 11 дүгээр ангийн сурагч Есөнхүсэл, Эрдэнэ-Очир нар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулан өгч, ном судрын дээжээс өөрсдийн гараар баринтагласан юм.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.