Сар шинийн өдрүүдэд хилийн авто боомтууд 3 хоног амарна

2024-02-5 Мэдээ, мэдээлэл

 

Монгол түмний уламжлалт Цагаан сарын шинийн 1-3-ний өдөр буюу хоёрдугаар сарын 10-12-нд Монгол Улс, БНХАУ-ын дараах хилийн боомтууд 3 хоног амрах талаар гааль, хилийн байууллагаас мэдээллээ.

Үүнд:

Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан, Баянхошуу-Өвдөг, Хавтирга-Архашаат зэрэг боомт орж байна.

Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтууд:

Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Арцсуурь- Цагаан толгой, Ханх-Монд, Улвхан-Дээд Ульхан шинийн 1-3-нд амарна. Мөн Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевскын авто замын хилийн боомт, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевскын төмөр замын боомтууд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Агаарын боомтууд олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур авто замын боомт сар шинийн баяраар мөн 3 хоног амарна. Тодруулбал, Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн “Цагааннуур-Ташанта” боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоожээ.

Тус хуваарийн дагуу боомтууд сар шинийн баярыг тохиолдуулан хоёрдугаар сарын 10-12-ны өдөр амарна. Харин энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллах юм.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.