Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд утаа гарч байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 20.37 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 10 м.кв өрөөнд барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 20 иргэн /үүнээс 5 хүүхэд/-ийг гаргасан байна.